ХОНИНЫ ӨЛӨН ГЭДЭС
Хонины гэдэс нь байгалийн гаралтай чамин бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тухайн бүтээгдэхүүнийг хазахад шаржигнаж байдгаараа алдартай билээ. Хонины өлөн гэдэс нь олон төрлийн чанадаг болон утлагат бүтээгдэхүүнд ашиглагддаг. Жишээ нь: Нюрнбергер шардаг зайдас, Виены зайдас гэх мэт
Энэхүү чамин гэдсийг үйлдвэрлэхэд харааны чадвар болоод туршлага нь нэн тэргүүнд шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид бүтээгдэхүүн сайжруулалтыг хөгжүүлж ирсэн бөгөөд нядалгааны үйлдвэрүүдээс түүхий эдийг тасралтгүй татан авч үнэ цэнэтэй бэлэн бүтээгдэхүүн болгодог.
Төрөл бүрийн шат дарааллын дагуу энэхүү нарийн гэдсээр бид 35 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлтийн тасралтгүй хяналт шалгалтын үр дүнд бид боломжит бүх хүчин зүйлсийг хянаж байдаг. Эдгээр хүчин зүйлс нь мэдээж манай НАССР төсөл дээр түшиглэж явж байгаа. Бараа бүтээгдэхүүний бүртгэл нь эргэж мөшгих бүрэн боломжийг бүрдүүлж өгдөг.
Ангилсан бэлэн бүтээгдэхүүний голчын хэмжээс нь 14/16-аас 28/30-ын хооронд байх бөгөөд стандарт савалгаатай тул ачилт болон агуулахад хадгалах боломжийг өсгөж өгдөг.
Үйлдвэрлэгч харилцагч нартаа зориулан бид тусгайлан тюбэтэй нийлүүлдэг бөгөөд энэ үйлдвэрлэлийн хурд бүтээмжийн өсөлтөд сайн үр дүнтэй байдаг.
Softtubes 50cm – цэнхэр судалтай
- 1 тюбе нь 1 үзүүртэй
Hardtubes 50cm – тунгалаг, нүхэлсэн
- 1 тюбе нь 1 үзүүртэй
- Амсрыг нь давуулж хийх
- Металл илрүүлэх боломжтой резинэн хязгаарлагч
- 100% МӨШГӨХ ТОГТООЛЦООТОЙ
- 100% ХЯНАЛТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ
- 100% ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ